Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас Монголын Аялал Жуулчлалын Холбоо -той хамтран зохион байгуулж буй “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, тодорхойлох” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт жуулчны бааз, амралтын газар, гэр буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчид оролцож аялал жуулчлалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудал, тус хуулийг шинэчлэн боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар саналаа толилуулж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос гарч буй нийтлэг саналаас дурдвал:
• Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн хугацааг 10-15 жил болж уртасгах;
• Аялал жуулчлал салбарыг дэмжих төрийн бодлого тэр дундаа санхүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татаас олгох болон хөнгөлөлттэй зээл авах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ талаарх зохицуулалтыг хуульд тусгах;
• Аялал жуулчлалын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог бий болгох, аялал жуулчлалын баазуудад хяналт тавих эрхийг олгох боломжийг судлах;
• Аялал жуулчлалын бүс нутагт мөрдөгдөх дуу чимээний бохирдол, түүнээс сэргийлэх стандартыг боловсруулж мөрдүүлэх гэх мэт.
Дараагийн хэлэлцүүлэг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд Аялал жуулчлалын боловсрол, судалгаа шинжилгээний байгууллагууд, хөтөч, тайлбарлагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …