Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд өрнөсөн “Ээжүүддээ хайр түгээе” аяны шилдгүүд тодорч, маргааш шагналаа гардана. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энхийн санаачилсан энэхүү аянд нийт 700 гаруй уурхайчин оролцож, ээжүүд, эмэгтэйчүүдээ баярлууллаа. Ажилчдынхаа сэтгэлийн дархлааг дэмжих, эерэг хандлагаар хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой уг аяны “Ээжтэйгээ хамт…” гэрэл зургийн челленжид 400 гаруй ажилтан оролцсоноос Ил уурхайн Төлөвлөлт шинжилгээний албаны дарга Ч.Гансүх, Тээвэр ложистикийн төвийн Хүний нөөцийн Тэргүүлэх мэргэжилтэн Ө.Минжмаа, Дулааны цахилгаан станцын эдийн засагч Б.Отгонбат нар хамгийн өндөр хандалт авч тэргүүлсэн байна. Харин “Ээждээ дуулъя” челлэнжид Оёдлын цехийн үйлчин Э.Нандинцэцэг, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн ажилтнууд манлайлсан бол “OPEN MIC”-ийн бичлэгээрээ Баяжуулах үйлдвэрийн Д.Раднаарагчаа 134К үзэлт, 3.3К лайк, 98 коммент цуглуулж тэргүүллээ. Мөн “Ээжийгээ баярлуулъя” челленжийг ХМТАЦ-ийн Хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн засварчин Б.Ганцоож, Чанар хяналтын хэлтсийн ажилтан М.Ариунчимэг, Ил уурхайн Зам овоолгын хэсгийн дугуйт ачигчийн машинч С.Мэнд-Амар нар манлайлсан байна. Аянд өндөр зохион байгуулалттай, идэвх санаачилгатай манлайлж оролцсон Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар механикийн завод, Холбоо, мэдээлэл технологи, автоматжуулалтын цех, Дулааны цахилгаан станц, Оёдлын цехийн хамт олныг шилдгээр өргөмжлөв.
М.ОДГЭРЭЛ
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …