Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Сергей Диордица, Австралийн ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч ба Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: ” Монгол улсад 2020 оны 1 дүгээр сард SARS-CoV-2 вирүс илрүүлэх ПГУ-ын шинжилгээг анх ХӨСҮТ-д хийж эхэлснээс хойш бүх аймгийн нэгдсэн эмнэлгүүд, хилийн боомтууд, Улаанбаатар хотын найман дүүргийн эмнэлэг, ЗӨСҮТ, НЭМҮТ, УНТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС, Цэргийн Төв Эмнэлэг, Хувийн хэвшлийн зарим лабораториудад өдөр тутмын хэрэглээ болон өргөжөөд байна. Лабораторийн чадавх, хүртээмж богино хугацаанд нэмэгдсэн нь цар тахлын үеийн эмнэлзүйн менежмент, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр болсон. Өдгөө Австралийн засгийн газар, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэмжлэг, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд Монгол улсад SARS-CoV-2 бүрэн геномын дараалал тогтоох NGS технологийг бүрэн нутагшсан явдал нь Монгол улсад төдийгүй дэлхий дахинд цар тахалтай тэмцэх стратеги, мөн түүнчлэн бусад халдварт өвчин болон халдварт бус өвчний шинжилгээ оношилгоог улам бүр сайжруулахад онцгой ач холбогдол өгч байна гэж үзэж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …