Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/492 дугаар захирамжийн дагуу дүүргийн 28 хороонд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Хог хаягдлын олон нийтийн байцаагч нарыг томилон ажиллуулахаар боллоо.
Хог хаягдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан захирамжийг сурталчлах, биелэлтийг хангуулах, хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгуулах, СӨХ-ын хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа болон хог хаягдлын менежментийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллах юм.
Ажлын хүрээнд дүүргээс Хог хаягдлын байцаагч нарт нэгдсэн сургалтыг зохион байгуулж Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Оюун-Эрдэнэ, Б.Сайнбаяр нар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Иргэдэд хог хаягдлын талаарх ойлголт, зөв дадал хэвшил суулгах, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, эх үүсвэр дээр нь ангилах ажлыг зохион байгуулахад Хог хаягдлын олон нийтийн байцаагчид чухал үүрэгтэй бөгөөд иргэд ч мөн ухамсартай байж, хамтран ажиллах нь чухал гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …