Эрдэнэт үйлдвэрт хуримтлагдсан зэсийн баяжмалыг ачих, тээвэрлэх ажил 24 цагийн турш тасралтгүй өрнөж байна. Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан 2 сарын хугацаанд экспортын ачилт зогсож, 200 сая ам долларын үнэ бүхий 103.8 мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдаад байв. 26 хоногийн өмнөөс ачилт шуурхай үргэлжилж, өнөөдрийн байдлаар нийт баяжмалын 79 хувийг экспортод гаргаад байна. Өдөрт дунджаар 50 вагон, дээд тал нь 74 вагон баяжмал буюу “Онцгой даалгавар” биелүүлж, хүчин зүтгэж байгаа 8 бүтцийн нэгжийн 180 ажилтны төлөөлөлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзаж, баяр хүргэн талархал дэвшүүллээ.
Энэ үеэр 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар 21-ний өдрийг хүртэл 79.2 мянган тонн буюу 1207 вагон зэсийн баяжмал ачих ажлыг шуурхай гүйцэтгэсэн ажилтнуудынхаа идэвхи зүтгэл, ажлын үр дүнг үнэллээ. Хуримтлагдсан баяжмалын ачилт хийгдсэн сар бүрийн ажлын оролцоог үндэслэн нэмэлт урамшуулал олгох Ерөнхий захирлын тушаалыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл эдгээр ажилтнууд үндсэн цалин, илүү цаг, гүйцэтгэлийн гол үзүүлэлтээс гадна нэмэлт урамшуулал авахаар болж байна.
Үлдсэн баяжмалыг ирэх 4 дүгээр сарын 1 гэхэд экспортод 100 хувь гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул “Онцгой даалгавар”-аар ажиллаж байгаа ажилтнуудаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсч, ажлын амжилт хүслээ.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …