Арилжааны банкуудад байршиж байгаа ЭМД-ын сангийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх чиглэлээр ЭМДЕГ-аас дараах арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, Чингис хаан банк нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл ЭМДЕГ-аас гаргасан төлбөрийн хүсэлтийг биелүүлэн ажилласан бөгөөд тухайн оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн төлбөрийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон. Иймд ЭМДЕГ тус банкинд байршиж байсан үлдэгдэл төлбөр болох 27.4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн байна. Тус шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч Чингис хаан банк Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Хариуцагч Чингис хаан банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. Тус шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэлт удаашралтай байгаагаас шалтгаалан шүүх хурлын тов тодорхойгүй байна.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2021 оны 10 сарын 29-ний өдөр Хүсэлт гаргах тухай албан бичгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандан нийтийн эрх ашгийн үүднээс иргэний хэргийн дарааллыг урагшлуулж, яаралтай хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хэргийг хүлээн авсан цаг хугацааны дарааллаар шийдвэрлэдэг гэх хариуг өгчээ.
Мөн ЭМДЕГ-аас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хандан хариуцагч талын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх дарааллыг урагшлуулах боломжийг судлахыг хүсэлтийг дахин гаргасан байна.
Одоогоор Чингис хаан банкаас 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 01 сарын 31-ний хооронд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд 3.5 тэрбум төгрөгийн хүү тооцон ЭМД-ын санд бүртгэсэн байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …