Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн өнөөдөр хэвлэлийн хурал хийж маш ноцтой асуудлууд дэлгэлээ.
Тэрбээр ” Увс аймгийн МАН-ын удирдлагуудын авлига албан тушаалын хэргийг шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай холбоо бүхий хүмүүс Увс аймгийг тонож дээрэмдээд дуусаж байгаа.
Барилга барьж, бүтээн байгуулалт хийхэд цаана нь заавал авлига явж байдаг. Энэ бол мөсөн уулын орой.
Увс аймагт баригдах дөрвөн тэрбум төгрөгийн өртөгтэй усан бассейны барилгын ажил бий. Гүйцэтгэгч компани 92 хувийн санхүүжилтээ авсан бөгөөд одоо олдохгүй байгаа. Барилгын ажлын суур нь эхэлж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гээд 760 сая төгрөгийг нэмээд өгөөд явуулсан. Мөнгө, гүйцэтгэгч компани байхгүй нэг барилгатай л хоцорлоо.
Аймгийн МАН-ын удирдлагууд 2012 оноос өмнө таван давхар байшинг дөрвөн давхар болгоод хулгай хийдэг байсан. Аймагт лифттэй эмнэлгийн барилга баригдах ёстой байсан ч лифт нь байхгүй. Лифт хүртэл хулгай хийдэг болсон. 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй Драмын театрын барилга аймгийн төвд баригдаж байгаа.
Дахиж нэмээд 3.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нэмж суулгасан ч мөнгө нь байхгүй болж барилга ашиглалтад ороогүй. Захирал нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий. Сонгууль болоход олон хүмүүс аваачиж ажиллуулдаг ч ажил албан тушаалд очоод улсын төсвөөс энэ мэтээр хулгай хийдэг” гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …