Монгол Улсын уул уурхайн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК (ЭТТ) болон “Фронтера Капитал Групп Лимитед” (ФКГЛ) нар саяхан метаверс технологи ашиглан анхны хууль ёсны гэрээгээ үзэглэлээ. “ЭТТ” ХК-ийн бондын гурав дахь санхүүжилтийг босгох зорилготой уг гэрээг хөрөнгө оруулалтын “MICC” ХХК гүйцэтгэв. Тус гэрээнд “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ФКГЛ-ийн Үйлдвэрлэлийн албаны дарга Адель Камбар нар гарын үсэг зурлаа.
Цаг үеийн шинэчлэлээ дагаад метаверсээр гарын үсэг зурах нь бизнесийн хэмнэлт болон дижитал өөрчлөлтийн үр өгөөжийг харуулсан үйл явдал болж байна.
ФКГЛ компани хилийн чанадад хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлдэг Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй компани юм.
“ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монгол Улсын иргэн бүрийг тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмших эрхтэй болгохын төлөө ажиллаж байгаагаа онцлов.
Гарын үсэг зурах арга хэмжээний үеэр 2.5 сая хувьцаа эзэмшигч өөрсдийн мэдээллийг шалгах боломжтой “ЭТТ” гар утасны аппликейшнийг танилцуулсан байна. Энэхүү аппликейшинд хувьцааны үнэ, сургалт, ажилд орох өргөдөл, компанитай холбоотой мэдээлэл гэх мэт функцүүд багтжээ.
Нээлтийн өдөр 450 мянган хүн аппликейшнийг татсан байна. Харин арга хэмжээний хоёр дахь өдөр хөдөлмөрийн яармаг болж, нийт 1028 ажил хайгч иргэний өргөдөл хүлээн авчээ. Ажил хайгч иргэд зөвхөн “ЭТТ” ХК-иар зогсохгүй түүний охин компани болон гэрээлэгч компаниудад хандаж өргөдөл гаргах боломжтой юм.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …