“Бээжин-2022” олимпын наадамд өрсөлдсөн манай хоёр тамирчны тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Хамгийн сүүлд ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорьж, 100 тамирчнаас 65-р байр эзэлсэн билээ.
Жанчхүүд хүрэлцэн очоод буй МҮОХ-ны удирдлагууд олимпын наадамд оролцсон тамирчид, багийнхандаа хүндэтгэл үзүүллээ. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тамирчин Б.Ачбадрах, А.Энхтуул нарыг мөнгөн шагналаар урамшуулж, бэлэг дурсгалын зүйл гардуулав.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зургаан гишүүн болох Б.Баттүшиг, Э.Бадар-Ууган, Ц.Сандуй, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Ч.Наранбаатар, Т.Амаржаргал, Ж.Түмэн-Аюуш нар хувиасаа мөнгө гарган хамгийн сүүлийн үеийн сайн чанарыг цана тамирчдадаа авч өгсөн бөгөөд манай тамирчид тэрхүү цаныг хөлөглөн олимпын наадамд уралдсан билээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …