Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажилласан. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавихад аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зөрчил илэрсэн юм. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон холбогдох газруудад албан бичиг хүргүүлээд байгаа.
Тэгвэл өнөөдөр УИХ-аас гарсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдсан байна. Энэ үеэр тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй бүтээн байгуулалтын ажил хийж байгаагаас үүдэж байгаль экологид олон талын сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодотгов. Мөн жилдээ 30-40 мянган аялагчид аялж, хог хаях зэрэг зөрчил гардаг аж.
Тиймээс Богдхан уулын дархан цаазат газарт гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн онгон төрхөөр авч үлдэхийн тулд цаг алдалгүй шуурхай ажиллаж, нэн тэргүүнд тухайн бүсэд дахин газар олгохгүй байхад анхаарах хэрэгтэйг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх онцоллоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …