УИХ-ын гишүүн асан М.Билэгтийг Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй зээлдэгч нэртэй явж байгаад хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч цагаадсан. Өөрөөр хэлбэл, сул мөнгө завшсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл эл асуудлаар тэрбээр залруулга, тайлбар хийжээ.
Тэрбээр “1-рт: “МОНЛАА” ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас зээл авах тухайн үед Билэгт би “Монлаа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байгаагүй.
2-рт: Билэгт би “Монлаа” ХХК-нд 2012 оны 8-р сард 8-н сарын хугацаатай мөнгө зээлсэн байсан боловч “Монлаа” ХХК-ийн бизнес доголдолд орсны улмаас зээлсэн мөнгөө хугацаандаа төлж чадаагүй тул 2015 оны 5-р сард авлага зээлийнхээ БАРЬЦААНД “Монлаа” ХХК-ийн хувьцааны 50%-ийг эзэмшигч болсон.
3-рт “Монлаа” ХХК-ийн хувьцааны 50%-ийг авлагынхаа барьцаанд эзэмшиж байгаа гэдгээ 2019.09.19-ны өдөр Монгол Улсын Үндэсний АРБИТРЫН (шүүхээр) ШИЙДВЭРЭЭР БАТАЛГААЖУУЛСАН байдаг юм.
Тиймээс Хөгжлийн банкнаас 2014 онд “Монлаа” ХХК зээл авахад миний хамаарал байхгүй бөгөөд ОДОО ч “Монлаа” ХХК-тай холбоотой аливаа асуудалд зөвхөн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч М.Энхсайхан гүйцэтгэх захирал дангаар оролцож бие даан шийдвэр гаргах эрхтэй болохыг 2019.09.19-ны өдөр Монгол Улсын Үндэсний АРБИТРЫН (шүүхээр) ШИЙДВЭРИЙН 12-р хэсэгт зааж БАТАЛГААЖУУЛСАН байдаг юм.
Жич: “Монлаа” ХХК-наас АВАХ авлагынхаа ШААРДАХ ЭРХИЙГ 2016-2020 онд түр өөр иргэний нэр дээр шилжүүлсэн байгаад 2020 оны 7-р сард Билэгт би АВЛАГЫН ШААРДАХ ЭРХЭЭ итгэмжлэлээр (нотариатаар баталгаажуулан) өөр дээрээ авсан байгаа” хэмээжээ.
Тэгэхээр Хөгжлийн банкнаас авсан зээл М.Билэгттэй ямар нэг байдлаар холбоогүй аж.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …