Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг салбар бүрт хийж байна. Эрүүл мэндийн салбар энэ ажлын хүрээнд 2021 онд томоохон ажлуудыг хийж дуусгажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох:
Эмнэлгийн цаг захиалах, вакцины гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тодорхойлолт буюу лист, жирэмсний лист гэх мэт 14 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүллээ. Иргэн бүр цахим карттай болох боломжтой болж байна. Ингэснээр тухайн иргэний төрснөөс хойшхи бүх эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл цахим картанд хадгалагдана гэсэн үг.
Хуучин цаасан хэлбэрээр, зарим хүнд ном болтлоо хадгалагдаж байсныг халж байна. Энэ нь нэг талаараа иргэний эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл чанарын алдагдалгүй хадгалагдах давуу тал болж байгаа юм.
Дараагийн түвшний ажил нь аж ахуй нэгжид олгогдох тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлүүдийг цахимжуулах. Энэ үйл ажиллагааны процесс нь 7-8 шат дамжлагатай, аж ахуй нэгжүүд нь асуудлаа аль шатанд явааг харах боломжтой болж байна. Ингэснээр хувь хүний оролцоог багасгаж, авлигаас ангид байлгахад том алхам болно.
Эрүүл мэндийн байгууллагуудад ашигладаг 37 нэр төрлийн программ хангамжийг Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны нэгдсэн платформд холбож байна. 2022 онд бүрэн дуусна. Эл ажил амжилттай хэрэгжвэл иргэдийн эрүүл мэндийг мэдээллийг эмнэлгийн байгууллагууд солилцдог болно. Зарим тохиолдолд үүсдэг шаардлагагүй шинжилгээний давхардал арилж, иргэнд ээлтэй эмнэлгийн тусламж үзүүлдэг болох юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …