Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн удирдах хорооны зургадугаар хурлаар 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулан төслийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ. Тухайлбал:
Эко аялал жуулчлалын төлөвлөлт,
Хөвсгөл дэд төслийн хүрээнд тавих авто замын бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл,
Хатгал, Ханх, Дадал суманд баригдах хатуу хог хаягдлын ландфилл байгууламж болон бохир ус цэвэрлэх байгууламжийн танилцуулга,
Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний ажлын явц зэргийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн удирдах хорооны дарга Э.Баттулга болон албаны бусад хүмүүст танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын чиглэлээр, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг дээрх аймгуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний загварыг бий болгох, төсөл хэрэгжиж буй орон нутгийн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Хуралд төслийн удирдах хорооны бүрэлдэхүүн дэх Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам болон Азийн хөгжлийн банк, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …