Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж дууслаа. Өнөөдрийн зөвлөгөөнд Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 100 эмэгтэй оролцож, санал солилцов.
Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сургалтын төвд бүртгэлтэй 3017 аж ахуй нэгж, иргэн байна. Харин дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 67 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Мөн бүртгэлтэй аж ахуй нэгж ,иргэдийн 34 хувь нь оёдлын салбарынх бөгөөд тэд кластер болон ажиллаж эхэлсэн аж.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн бид эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ төрөлд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй 400 гаруй хүний саналыг сонслоо. Тэд асуудал бэрхшээл дурдахаас илүү хоршоолол болон хамтран ажиллаж массын үйлдвэрлэлд шилжих, материал түүхий эдийг өөрсдөө хийх саналыг гаргаж байна. ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан саналыг хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгтгэн, ирэх 3 дугаар сард зохион байгуулах “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтаар хэлэлцэн, шийдвэрийн төсөл боловсруулна” гэв.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …