Төрийн болоод төсвийн мөнгө гэж байдаггүй гэдэг. Тэгвэл Төрийн банканд ч ялгаагүй өөрийн МӨНГӨ гэж байхгүй. Харин татвар төлөгчдийн мөнгө бол бий. Харамсалтай нь Төрийн өмчит ганц арилжааны банк маань тэрхүү татвар төлөгчдийн мөнгийг хэмнэдэггүй бололтой. Тус банк Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжтэй гэдэг. Тэдгээрийнх нь ихэнх нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сар бүр түрээс төлдөг.
Мэдээж бусад арилжааны банкуудтай өрсөлдөхийн тулд олны хөлийн, өнгөтэй, өөдтэй газрыг сонгох нь гарцаагүй. Гэхдээ тендер зарлалгүйгээр сонголтоо хийдэг нь тун хачирхалтай, анхаарал татах сэдэв. Учир нь Төрийн банк салбаруудынхаа офиссын түрээсэнд сар бүр 5-13 сая төгрөг төлдөг ажээ. Энэ тухайгаа Шилэн дансандаа жирийтэл эгнүүлээд биччихсэн байгааг бэлхнээ харж болно.
Хэмнэе гэвэл ганцаасаа гэж үг бий. Харамсалтай нь Төрийн банкныханд тийм сэтгэл алга. Ингээд ч зогсохгүй тус банкныхан өнгөрсөн сард Харилцагчдын сэтгэл ханамжийн судалгаа хийлгэсэн байна. Үүнийгээ 35 сая төгрөгөөр хийлгэжээ. Уг нь харилцагчдын сэтгэл ханамжийн судалгааг өөрсдийн банкны тусгай дугаарын үйлчилгээ болон интернэт банкныхаа тусламжтайгаар хийчих боломжтой ажил байлтай. Тэгтэл ганц судалгаанд 35 сая төгрөг зарлагадаж байгаа нь татвар төлөгчдийн мөнгөнд хяналт байдаггүйг л харуулав бололтой.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …