Брент төрлийн газрын тосны үнэ 2022 он гарснаас хойш эрчимтэй өсч, сүүлийн 3 жилийн хугацаанд анх удаа 86 ам.доллар/баррелиас дээш даваад байна. Брент нь сүүлийн долоо хоногийн хугацаанд 3%-иар өссөн бол, сүүлийн нэг сарын хугацаанд 16.5%-ийн өсөлт үзүүлэв. Энэхүү үнийн өсөлтийн гол шалтгааныг шинжээчид Казахстан дах эмх замбараагүй байдал, эрчим хүчний эрэлт нэмэгдэж, ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлгийн зохицуулалттай бодлого, Ковид-19 цар тахлын “Омикрон” шинэ хувилбарын нөлөө буурч, Ливи улс дах газрын тосны олборлолт буурсан зэрэг хүчин зүйлс газрын тосны зах зээлд хөрөнгө оруулагчдын айдсыг бууруулсан.
Цар тахлын дараа дэлхийн эдийн засаг сэргэж, газрын тосны эрэлт нэмэгдэж байгаа нь 2022 оны 1 дүгээр улиралд үнэд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг хэвээр байх болно.
Өмнө ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг 2022 оны 1 дүгээр сарын 4-ний ээлжит хурлаар 2021 оны 7 дугаар сард баталсан газрын тосны олборлолтоо өдөрт 400 мянган баррелиар аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө баримтлахаар шийдсэн бөгөөд тус хэлэлцээрийн дагуу 5.8 сая тонныг бууруулсныг бүрмөсөн цуцлах хүртэл олборлолтоо нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Мөн 1 дүгээр сарын эхээр ОПЕК бүлгийн техникийн хорооны хурлаар тус байгууллагын мэргэжилтнүүд болон бусад холбогдох шинжээчдийн үзэж буйгаар “Омикрон”-ны дэлхийн газрын тосны хэрэглээнд үзүүлэх нөлөө нь сул бөгөөд богино хугацаанд байж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь газрын тосны үнийн цаашдын өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэсэн юм.
Ойрын богино хугацаанд үнийн санал өсөх болсон шалтгааны нэг нь Казахстан дах эмх замбараагүй байдал нь тус улсад үйлдвэрлэл буурахад хүргэж болзошгүй юм. ОПЕК+ бүлгийн аль нэг гишүүн улсын газрын тосны нийлүүлэлт тасалдах, тасалдаж магадгүй гэсэн мэдээ үнийн өсөлтийг үүсгэдэг.
Ливи улсад газрын тосны нийлүүлэх хэмжээ багассан нь мөн үнэ огцом өсөхөд нөлөөлсөн бөгөөд тус улсын хамгийн том хийн хоолойн ашиглалтыг түр зогсоосон нь экспортын хэмжээ өдөрт 500 мянган баррелиар буурахад хүргэсэн. Энэ хүчин зүйл богино хугацааных бөгөөд одоогоор экспортыг аажмаар сэргээж эхэлсэн байна.
Үнийн саналд мөн АНУ-ын газрын тосны нөөцийн мэдээ нөлөөлсөн. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр тус улсын арилжааны нөөц сүүлийн долоо хоногт хүлээгдэж байсан 1.9 сая баррелиас 4.6 сая баррелиар буурч, нөөцийн түвшин 2018 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрсэн байна.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан тус салбарын шинжээчид Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны эхний улиралд 90 ам.доллар/баррельд хүрч магадгүй гэсэн таамагт хүрч байна.
Гэсэн хэдий ч газрын тосны үнэ бууруулах гол хүчин зүйлүүдийн нэг болох Ираны АНУ-тай байгуулсан цөмийн хэлэлцээрийг сэргээх явдал юм. Энэ оны 1 дүгээр сарын 3-нд Австри улсын нийслэл Вена хотноо JCPOA-г дахин бий болгох, АНУ-ыг гэрээнд буцаах хэлэлцээрийг дахин эхлүүлэв. Энэхүү хэлэлцээрээр гишүүн орнууд ямар үр дүнд хүрч, нэгдсэн шийдвэр гаргахаас хамаарч дэлхийн газрын тосны зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөх болно.
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …