БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр өчигдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан тэргүүтэй гурван хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Энхбатыг томилсон байна.
А.Энхбат нь тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Мөн Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Э.Болормаагийн аав гэсэн мэдээлэл байна. Тиймээс олон нийт төрийн алба төрлийн алба боллоо гэдгийн тод жишээ хэмээн ихэд бухимдалтай байгаа юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …