Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйзтэй албан уулзалт хийлээ .
Уулзалтаар 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс дараах чиглэлүүдээр хамтран ажиллах саналтай байгааг Сайд Н.Уртнасан танилцууллаа. Тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд бүтээлч, шууд хөрөнгө оруулалтыг дэмжих ажлууд хийх хэрэгтэй байгааг онцлов. Монгол Улсын Засгийн газраас ойн агентлаг байгуулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа. Өнөөгийн байдлаар 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөцтэй бий. Энэ нөөцийг 100 дахин нэмэгдүүлэхийн тулд ойн аж ахуйг дэмжих, хүний нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгааг дурдав.
Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никэйз “Байгаль хамгаалах, цөлжилтийг сааруулах чиглэлээр болон агаар, орчны бохирдолд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол Улстай ойн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсыг ойн хамтын ажиллагааны тэргүүлэх таван орны нэгд оруулан ажиллахаа мэдэгдлээ. Ингээд ирэх саруудад болох Олон улсын томоохон форум, уулзалтуудаас урьтаж Монгол Улс болон Европын холбоо хооронд Ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тогтов. Ингэснээр Европын Холбооны дэмжлэгтэйгээр тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдэх юм.
Салбарын сайд Н.Уртнасан агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд анхаарч буй бас нэг асуудал бол нийслэлийн газар нутгийн 80 гаруй хувьд нь хөрсний бохирдол үүссэнийг дурдаад энэ чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мод үржүүлгийн газруудыг бүсчлэн хөгжүүлэх, Үрийн нөөц бүрдүүлэх, Усан хангамжийг нэмэгдүүлэх, Салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах, туршлага солилцон хамтран ажиллах, Европын Холбооноос санаачлан гаргасан ”Ногоон Сэргэлт /Green recovery” Ковид19 цар тахлын нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд хохирол багатай даван туулах зорилго бүхий хөтөлбөрийн хүрээнд манай яам хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Европын холбоотой хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой ажлын хэсэг байгуулан салбар дундын зохицуулалтыг нэмэгдүүлэх ажлыг энэ жил бодит ажил болгохоо мэдэгдсэн юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …