Хуучин Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч гэдэгт хувь хүн орох эсэх нь тодорхой зохицуулагдаагүй байсан. Дээрх зохицуулалт орсноор айл өрхөд гэр ахуйн ажил эрхлэх гэрийн үйлчилгээний ажилтан, хөлсөөр мал маллаж байгаа ажилтан, тэдгээртэй адилтгах ажилтантай ажил олгогч буюу хувь хүн хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шинээр тусгасан. Үүний дагуу гэрийн үйлчлэгч болон туслах малчин иргэн нь ажил олгогч хувь хүнтэй Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцааны хүрээнд харилцаж, асуудлаа хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой болох юм.
Туслах малчин, гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтан нь ажил олгогчийн гэрт эсхүл ажил олгогчийн өмчлөл болон эзэмшлийн байранд нь амьдарч, ажиллах бол тэдгээрийг хэвийн амьдрах нөхцөлөөр хангах үүргийг ажил олгогч хүлээнэ. Түүнчлэн ажил олгогч болон түүний гэр бүлийн гишүүд нь уг ажилтны эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэггүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгайлан зохицуулсан байна.
Мөн хөлсөөр мал маллаж байгаа ажилтны цалин хөлсний хувьд хэрэв уг туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30 хувиас илүүгүйг мөнгөн бус хэлбэрээр олгож болохоор тусгагджээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …