УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энэ хууль бол сүүлийн 4-5 жил яригдаж байгаа Төрийн бус байгууллагын тухай хууль юм. Бид ТББ гэдэг нэрэндээ дасчихсан. Сан, холбоо гэдэг нэртэй байх ёстой. Манай улсын ОУ-ын байгууллагууд саарал жагсаалтад оруулсан. Таван шаардлага тавьсны нэг нь төрийн бус байгууллагын хуулийг шинэчлэх юм. Энэ хуулийг дэмжихгүй бол эргээд саарал жагсаалтад орно.
Засгийн газрын тэргүүн манлайлаад байхад доогуур нь бужигнуулаад байна. ШӨХТГ дэргэдээ мэргэжлийн нэгдсэн холбооны үндэсний зөвлөл байгуулж байна. Иргэний нийгмийн байгууллага төрөөсөө тусдаа, төрийн байгууллагаасаа хараат бус байх ёстой байтал төр өөрөө төрийн бус байгууллага барьж байна. Сарын өмнө энэ хууль дээр хориглосон байхад Шадар сайд гүйж очсон байна. Ингэснээрээ Ерөнхий сайдынхаа бодлогыг эсэргүүцэж байна уу. Нэг бодлого явуулах гэхээр санаатай санаагүй ийм үйл ажиллагаа явуулаад байх юм. Авлигатай тэмцэхийн тулд төрийн тендерт мэргэжлийн холбоодыг татаж оруулна гэсэн сургаар зарим нөхөд өөрсдөө мэргэжлийн холбоод дэргэдээ байгуулаад эргээд тендерээ өөрсдөө 100 хувь хийх зүйл хийгээд байна уу гэж би хардаж байна. Монгол Улсын хамгийн их тендер зохион байгуулж байгаа байгууллага дэргэдээ мэргэжлийн холбоо байгуулж байна” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …