Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүд батлагдав.
Хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг бодитоор амилуулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2, 25.1.7 болон 28.2-т оруулсан өөрчлөлтийг амилуулж, үр дүнтэй хяналт буюу хянан шалгах бүрэн эрхдээ суурилсан, эргэх холбоотой хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар Монгол Улсын парламентыг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой шинэ хууль батлагдаж байна.
Энэ хууль гарснаар Улсын Их Хурлын гишүүн, түүний цаана ард түмэн төрийн аливаа шийдвэрийн биелэлтийн байдал, хэрэв биелэлт муу бол алдаа, дутагдал, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, юу хийвэл тухайн зөрчил нь арилах, гацаа нь гарах талаар бодит зураглал гаргах боломж бүрдэх юм гэдгийг онцлов.
Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 50 нь буюу нийт гишүүний олонх нь, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 57 гишүүний 51 нь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …