Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалыг шингээсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэх зорилготой “БАЯНГОЛ-ҮЙЛДВЭРЛЭГЧ 2021” үзэсгэлэн худалдааг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Баянгол дүүргийн үндэсний хувцас, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлж 40 гаруй аж ахуйн нэгж оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, борлуулж байгаа аж. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар 1-р байрны үүдний танхим, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р давхрын Иргэний танхимд аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн шилдэг бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …