Монгол улсын түүх, соёлын өвөөс хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор Монголын Үндэсний музей болон Соёмбо судлаач, цуглуулагч Б.Амарсанаа болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” үзэсгэлэн хэдэн өдрийн өмнө /2021.12.10/ нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Б.Амарсанаагийн цуглуулганд буй 1000 бурхны тамга, Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, мөн Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Богдод өргөсөн “Сүх”, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй үзмэр эд өлгийн зүйл багтжээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монголчуудын гүн ухааны бэлгэдэл болсон Соёмбын тухай зурагт тайлбар бүхий “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” номоо хүрэлцэн ирсэн зочдод гардуулан өгсөн юм.
Үзэсгэлэн 12 сарын 30 хүртэл Монголын Үндэсний музейн “Түр үзэсгэлэнгийн танхим”-д болно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …