Эрдэнэт үйлдвэр ажилчдадаа олгодог нийгмийн 24 төрлийн хөнгөлөлт, дэмжлэг, тусламжийн нэг нь орон сууц худалдан авахад болон барихад олгодог 12 сая төгрөгийн дэмжлэг байдаг. Ажилчдын дунд энэ мөнгөн дэмжлэгийн хэмжээ нэмэгдэх тухай яриа газар авч байгаатай холбогдуулан Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодруулсан юм.
-Ажилчдад орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг хэвийн олгогдож байгаа юу?
-Энэ жилийн сүүлийн улирлын олголт удахгүй хийгдэнэ. Энэ удаа 218 ажилтан орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг авна. Үүний 88 нь “Уурхайчин-1” хороололд шинээр байр авсан ажилчид байна. Үлдсэн 130 нь дөрөвдүгээр улирлын квотын хүмүүс байгаа.
-Орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөг нэмэгдэх үү?
-Сүүлийн үед ажилчдын дунд Хамтын гэрээ шинэчлэгдэж байгаатай холбогдуулан янз бүрийн таамаг яриа явж байх шиг байна. Ирэх онд орон сууцны дэмжлэгийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа нь тодорхой. Энэ талаар тодорхой шийд гараагүй. Энэ дэмжлэгийн хэмжээ нэмэгдэх боломж тун хомс. Хэрвээ сүүлийн улиралд төлөвлөгдсөн 218 ажилчин орон сууцны дэмжлэгийн мөнгөө авч чадахгүй бол дахин олгогдохгүй. Учир нь бид энэ онд “Уурхайчин-1” хороолол ашиглалтад орсонтой холбоотой квотоо нэмсэн. Тиймээс “Уурхайчин-1”-д байр авч өөрийн цех, нэгждээ хүсэлт гаргаад албан ёсоор бүртгүүлсэн ажилчдад орон сууцны дэмжлэгийн мөнгө ондоо багтаад олгогдоно.
-Нийгмийн харилцааны хэлтэс орон сууцны дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх санал удирдлагын багт оруулсан уу?
-Үгүй. Харин Үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэх санал оруулсан. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн эдийн засгийн байдлыг тооцож үзэхэд орон сууцны дэмжлэг нэмэгдэх дүр зураг харагдахгүй байгаа.
-Жилд дунджаар 350-400 ажилтанд орон сууцны дэмжлэг олгодог. Энэ жилийн тухайд хэчнээн ажилтан хамрагдаж байна?
-Энэ жилийн хувьд “Уурхайчин-1” хороолол ашиглалтад орсон, мөн ажилчдын эрэлт их байгаатай холбоотой квот нэмэгдсэн. Эрдэнэт үйлдвэр 2021 онд нийт 750 ажилтанд орон сууцны дэмжлэг болгон есөн тэрбум төгрөг олгохоор байна.
-Баярлалаа.
М.Одгэрэл
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …