Монгол Улсын Засгийн газраас “Цахим Үндэстэн” хөтөлбөрийг хэрэгжүүлж төрийн олон үйлчилгээг цахимаар авах боломжийг иргэддээ олгож байна. Аялал жуулчлалын салбарт технологийн шилжилт эхэлсэн. Тухайлбал 2019 оны байдлаар нийт жуулчид, аялагчдын 76% нь онлайнаар аяллаа төлөвлөж, захиалга хийж, 51% нь онлайнаар төлбөр тооцоогоо хийснээс харж болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Айхотел ХХК хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “MyHotel - Аялал жуулчлал, байрших үйлчилгээний цахим шилжилт” сургагч багш бэлтгэх сургалтыг 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан зохион байгууллаа. Сургалтад мэргэжилтнүүдээс гадна аялал жуулчлалын холбоодын төлөөлөл нийт 42 хүн хамрагдаж сургагч багшийн сертификатаа гардан авлаа. Сургалтын үеэр БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат: Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” Ухаалаг засаглал зорилгын хүрээнд “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлэх” зорилтыг хэрэгжүүлснээр цахим засаглалын бодлого, хууль, эрх зүйн таатай орчин бүрдэж, олон улсын жишигт нийцсэн цахим мэдээллийн нэгдсэн сан бий болно. Мөн иргэн, төр, бизнесийн байгууллагуудын мэдээлэл солилцооны чанар сайжирч, өрсөлдөх чадвар дээшлэн, цахим засаглалын технологи олон улсын жишигт хүрч болохыг онцоллоо.
Монгол Улс энэ оноос эхлэн цахим визийг олгож эхэлсэн. Энэ шилжилт нь аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд эргэн сэргэхэд чухал нөлөөтэй гэж салбарынхан харж байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Цахим Үндэстэн" арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлэх зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан байна. Төслийн зорилтод ажлын хүрээнд сургагч багш нар буюу аймгуудын аялал жуулчлалын мэргэжилтэн, холбоодын төлөөллөөр дамжуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 400 аж ахуй нэгжид цахим шилжилтийн нөлөөллийг ойлгуулж цахимд шилжих ажлыг зохион байгуулахаар тусгасан. Үүнээс 200 гаруй аж ахуйн нэгжид ирэх оны нэгдүгээр сард зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …