Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан 54 шатарчин оролцож байна. Энэхүү тэмцээнээс 2021 оны Нийслэлийн аварга шатарчдыг шалгаруулж, улмаар 12 шатарчин Улсын Их Хурлын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.
Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Дүүргийнхээ шатар сонирхогчдоос оюун ухаанаараа манлайлан шалгарсан Та бүхэндээ Хурлын байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэе. Мөн өнөөдрийн тэмцээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас төлөөлөл болж долоон төрийн албан хаагч оролцож байна. Өнөөдрийн тэмцээндээ амжилт гаргаж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийнхээ нэрийг өндөрт гаргаж оролцоно гэдэгт найдаж байна. Шатрын спортыг улс орон даяар жигд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй УИХ-ын дарга, УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо, нийслэлийн шатрын холбооны хамт олонд Нийслэлийн ИТХ-ын зүгээс болон шатар сонирхогчдынхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье” гэв.
Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр буюу маргааш тодорно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …