Цахим орчинд нэгэн ээж бага насны хүүхдээ хичээлээ муу, буруу хийлээ гэж зодож, хараалын үгээр харааж байгаа бичлэг цацагдсан. Бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 15:00 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн С нь өөрийн нөхөр С-тэй гэртээ хоорондоо маргалдаж, бие биенийгээ хэл амаар доромжлон эхнэр С нь уурандаа хичээл хийж байсан 6 настай хүүгээ үсэг бичиж чадахгүй байна гэх шалтгаанаар элдвээр харааж, зодсон байна. Тодруулбал, “тэжээлийн доройтолтой, пизда” гэх зэргээр доромжлон нуруун тус газар нь 2 удаа гараар, 1 удаа бүсээр ороолгож цохисон нөхцөл байдал гэр бүлийн гишүүдийн мэдүүлэг, цахим орчинд цацагдсан бичлэгээр тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас С-ийн гаргасан үйлдэлд хариуцлага тооцох, хүүхдэд учирсан гэмтлийг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
More from Эрэн сурвалжлах
С.АМАРСАЙХАН, Г.АРИУНБУЯН НАР ТӨСВИЙН 668 САЯ ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙЖ ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН УУ?
Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга Б.Ариунбуян нар улсын төсвийг үр ашиггүй зарцуулж, ард түмний хөрөнгөөр гараа угаасан байж болзошгүй баримтуудыг …
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 30 ДУГААР ХОРООНЫ ЗОЧИД БУУДАЛД БУЙДАН ШАТАЖ, НЭГ ИРГЭН АМИА АЛДЖЭЭ
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны зочид гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал …
БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖЖЭЭ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, …