Монголын тариаланчдын үндэсний холбооноос мэдэгдэл хийлээ.
Хурлын үеэр “Тариаланчдын хураан авсан ургац дотоодын хүнсний үйлдвэрлэлд зориулагддаг учир борлуулалтад хүндрэл учирсан. Энэ жилийн хувьд нийт хурааж авсан ургацын 50 гаруй мянган тонныг “Хөдөө аж ахуйг дэмжих сан” буюу улс худалдан авсан бол 200 гаруй мянган тонныг гурилын үйлдвэрүүд авсан. Одоогийн байдлаар тариаланчдын гар дээр 130 мянга гаруй тонн буудай борлогдоогүй үлдсэн байна. Энэ нь нийт хураан авсан ургацын 30 орчим хувийг эзэлж байна.
Энэхүү борлуулалтад үүссэн хүндрэл нь 2020 онд импортолсон буюу гадаадаас ирсэн буудайтай холбоотой. Өмнөх жилүүдэд 11 дүгээр сарын 15-н гэхэд ургацын борлуулалт дуусч, тариаланчид амардаг байсан” талаар тариаланчид хэлсэн юм.
Мөн гурилын үйлдвэрүүд дотоодын тариаланчдын буудайг худалдан авалгүйгээр өөрсдийн дураар стандарт тогтоон импортын улаан буудай авдаг байна. Тиймээс гурилын үйлдвэрүүдэд тогтсон стандарт мөрдүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаагаа илэрхийллээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …