Өнөөдөр Хан-Уул Эко дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах “Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлэг боллоо. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Хоггүй Хан-Уул” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийг оролцуулан “Хоггүй Хан-Уул” хог хаягдлын менежментийг сайжруулах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
“Хоггүй Хан-Уул” хэлэлцүүлгийн зорилго хог хаягдлын менежментийг сайжруулах, хөрс, орчны бохирдлоос байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгах ажлыг эрчимжүүлэх болон хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, Төрийн болон иргэний нийгэм, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг тусгаж, бодит үр дүнд хүргэх юм. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монгол дахь ЖАЙКА-гийн Төлөөлөгчийн газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, тохижилт, хог тээвэрлэлттэй холбоотой байгууллагуудын төлөөлөл, аж ахуйн нэгж, СӨХ, хөдөө орон нутгийн тохижилт, хог тээвэрлэлт хариуцсан төлөөлөгчид болон холбогдох албаны удирдлагууд оролцлоо.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …