Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр чуулж байна. Тэд уналтад орсон сэргээх, эдийн засгаа хөгжүүлэх шийдлийг эрэлхийлэн, асуудлыг тал бүрээс нь хэлэлцэхээр “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг зохион байгуулж байгаа нь энэ юм. “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор болж байгаа уг форумаар
- Ковидын үеийн болон дараах марктинг, гадаад сурталчилгаа
- Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд
- Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн гурван сэдвийн хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. МҮХАҮТ-д болж байгаа дээрх чуулганыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
- Энэхүү цар тахлын улмаас хамгийн их эрсдэлд орж, хохирол амсаж байгаа салбар бол аялал жуулчлал.
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээлээ.
- Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1600 орчим аж ахуйн нэгж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, чадвартай мэргэшсэн боловсон хүчнимй нөөцөө хэрхэн хадгалж үлдэх вэ зэрэг асуудал бидний өмнө тулгарч байна.
- Улс орон бүр салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжлийн байгууллагууд, төр хувийн хэвшил болон бүхий л оролцогч талуудын төлөөллийн хамтаар ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх стратеги боловсруулахад голлон анхаарлаа хандуулж байна.
- Хот, хөдөөгийн үйлчилгээний чанарын ялгааг багасгах, хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай
- Цаашид бид агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, олон улсын нислэгийн суудал, чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудыг олон улсын 4С, 4D ангилалын нисэх буудал болгон өргөжүүлэх ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
- Байгалийн унаган төрхөө хадгалсан өргөн уудам нутаг, нүүдэлчдийн байгальд ээлтэй соёл, ахуй маань дэлхийн жуулчдыг татах хүрээнд маркетинг болгох давуу тал байна гэж үзэж байна.
- Гадаад сурталчилгаа, марктингийн уламжлалт хэв маяг өөрчлөгдөж цахим сурталчилгаа, дижитал үзэсгэлэн, зорилтот маркетинг, нийгмийн сүлжээ, гар утасны апплакейшн бий болж ашиглах хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.
- Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулна.
- 1 сая жуулчин хүлээн авах зорилтоо хангахад төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэн чухал.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …