УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Эрүүгийн эрхзүйн шинэчлэлийн хүрээнд 2017 онд хийгдсэн нэг томоохон алхам бол Эрүүгийн хэрэг хянан шийдэх ажиллагаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бий болгосон явдал байгаа юм. Ингэснээр мөрдөн байцаалтын явцад дутуу хийгдсэн зүйлүүдийг нь нэмж хийлгэх, яллагдагчийн эрх зөрчигдсөн зэрэг бусад нөхцөл байдлыг засаж залруулах боломжтой болсон. Тиймээс агуулгынх нь хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэд хэдэн зүйлийг нэмж ярихаас өөр арга алга. Олон талаас нь харж нухацтай ярихгүй бол эрхзүйн үр дагавартай, хоёр талтай зүйл шүү дээ. Нэгдүгээрт, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах хяналтын шатны шүүхээр буцаачихаар нэг гэм бурууд нэг хүн хоёр удаа шийтгэл авах зарчим үүсчихээд байна гэж харж байна. Яагаад гэхээр хяналтын шатнаасаа анхан шатруу буцаачихаараар ийм байдал үүснэ. Харин анхан шатнаасаа буцаачихаар асуудал үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл, ял өгөөгүй, хоёр удаа гэм буруугийн шийтгэл оноосон гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр миний хувьд анхан шатнаасаа бол буцаж болно гэж үзэж байгаа. Давж болон хяналтын шатнаас буцаах шаардлагагүй.
Давж заалдах болон хяналтын шатны шүүх хөнгөрүүлэх мөн хүндрүүлэх нөхцөл байдлыг ч харгалзан үздэг, гэм буруу нь нотлогдоогүй бол хэрэгсэхгүй болгодог байх юм бол энэ процесс үргэлжлээд явах боломжтой” гэлээ.
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү.
Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн энэ оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлжээ
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …