"Нанотехнологи - 2021" өдөрлөг цахим, танхим хосолсон хэлбрээр болж өндөрлөлөө /2021.10.09/. Тус үйл ажиллагаанд салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд идэвхтэй оролцохын зэрэгцээ шинжлэх ухаанд дурлагч хэн бүхэнд нээлттэй байсныг онцлох нь зүйтэй биз ээ.
Үйл ажиллагааны хүндтэй зочдын нэг болох “Нано шинжлэх ухаан, нано технологийн төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн худалдааны мэргэжилтэн Р.Улаанхүүгийн сэтгэгдлийг хүргэж байна.
-Хөгжингүй орнууд бүх салбар шинжлэх ухааныг нано гэдэг үгээр илэрхийлж байх шиг байна.
-Энэ шинжлэх ухаан нь бүх шинжлэх ухааны ноён оргил. Манай улс мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, байгалийн баялаг, эрүүл мэнд гээд маш олон салбаруудтай. Эдгээрт Нано технологийг нэвтрүүлж Монгол Улсын хөгжлийг түүчээлэх цаг үе болсон гэж үзэж байна. Тэр дундаа нано био технологи, нано хими технологи гэдэг салбарууд Монгол Улсад илүү хөгжих боломжтой. Учир нь мал аж ахуй, газар тариалан химийн технологи, боловсруулалтаар явагддаг.
-Байгалийн баялаг ч бас химийн технологиор боловсруулагдаж гардаг биз дээ?
-Тэгэлгүй яахав. Химийн технологи, нано технологийг хослуулан нано хими технологи гэдэг аргачлалаар Монгол Улсад үйл ажиллагааг нь нэвтрүүлэх цаг нь болсон. Ерөөсөө л хамгийн чухал салбар болох уул уурхай буюу байгалийн баялаг, тэр дотроо материалын химийг хөгжүүлэх, түүхий эдийн материалын судалгааг хийх нано хими технологийг хөгжүүлэх нь чухал юм. Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухааныг илүү дэмжиж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа өнөөдрийн үйл ажиллагаанд Боловсролын яамны сайд болон газрын дарга нар ирж оролцож байна. Мөн Монгол улсын “Нано шинжлэх ухаан, нано технологийн төв”-ийг үүсгэн байгуулагч ДОКТОР Ч.Ганзоригийн номын нээлт гээд давхар, давхар баяр болж байна.
-Засгийн газар бодлогын түвшинд анхаарч, дэмжиж ажиллах нь зүйн хэрэг. Эрдэнэт үйлдвэрт химийн таван үйлдвэр барихаар баримт бичиг баталсан байх аа?
-Зэс хайлуулах үйлдвэр, гангийн үйлдвэр буюу металлийн үйлдвэр, бордооны үйлдвэр, тэсэлгээний бодисын үйлдвэр, хүхрийн хүчлийн үйлдвэр гэсэн таван химийн үйлдвэрийг барихаар Монгол Улсын Засгийн газар бодлогын баримт бичиг баталсан. Энэ нь Засгийн газар шинжлэх ухааныг дэмжиж ажиллаж байгаагийн нэгээхэн хэлбэр юм. Цаашдаа ч дэмжээд явах байх.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …