Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 192 дугаар тогтоолоор "Монгол Улсын виз олгох журам" шинэчлэн батлагдсанаар Монгол Улсын цахим визийн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган, Electronic Visa Application System-ыг 2021.10.01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлж байна.
Цахим системээр зөвхөн 30 хүртэл хоногоор зорчих, гадаадын 36 улсын иргэнд аялал жуулчлал /К2/, спорт, соёл урлагийн арга хэмжээнд оролцох /К4/, дамжин өнгөрөх /К6/ ангиллын визийг олгоно.
Цаашид визийн ангилал, хамрах улсын жагсаалтыг шат дараатай нэмэхээр төлөвлөж байна.
"Монгол Улсын цахим визний загвар","Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалт"-ыг тус тус Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталж, 9 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгэсэн болно.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …