Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьдаг уламжлалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-аас “Ургуулъя, арчилъя” уриан дор мод тарих өдөрлөгийг зохион байгуулж далан хальс, шар хуайс зэрэг нийслэлийн ногоон байгууламжид өнгө, үзэмж нэмэх, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарилаа. Мөн ЭМДЕГ-ын 21 аймаг, 2 дүүрэг дэх хэлтсийн нийт албан хаагчид Монгол улсынхаа өнцөг булан бүрт нэгэн зэрэг мод тарих үйлсэд нэгдэн оролцож байна.
Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Амьдрах орчноо эрүүл, ая тухтай, амгалан тайван болгох эхний энгийн алхам бол мод тарих юм. Мод бидэнд цэвэр агаарыг бэлэглэхээс гадна орчны бохирдол, дуу чимээг багасгаж байдгаараа чухал ач холбогдолтой байдаг. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай амаргүй үед мод тарьж байна. Гэсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хүн хоорондын зай барьж хамт олноороо мод тарих сайхан үйлсэд нэгдэж байгаадаа баяртай байна” гэлээ.
Энэ удаа зөвхөн тарьц суулгаад орхих биш модоо арчилж, ургуулахад анхаарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 3 жилийн турш усалгаа, арчилгааг хийх юм.
Ийнхүү ЭМДЕГ-ын албан хаагчид амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …