Олон улсын ахмадын өдөр /2021.10.01/тохиож байна. Монгол Улсын хүн амын 7.9 хувь нь 60-аас дээш насныхан бөгөөд хүйсээр нь авч үзвэл, 59.4 хувь нь эмэгтэйчүүд. Харин 40.6 хувь нь эрчүүд байна. Дашрамд дурдахад, Монгол Улс олон улсын ахмадын өдрийг 1992 оноос жил бүр тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
Энэ өдөр Баянгол дүүргийн ИТХ-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн юм. Тодруулбал, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Даваажаргал нар тус байгууллагаас чөлөөндөө гарсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтыг нээж ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Эрхэм хүндэт та бүхэндээ дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн мэнд дэвшүүлье! Нутгийн өөрөө удирдах анхан шатны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бодлогын байгууллагад хүндтэй үүргийг хүлээж, тодорхой албан тушаалуудыг нэр төртэй хашиж явсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орж буй нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг өглөө. Тухайлбал 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байнгын ажиллагаатай болж байгааг дуулгав.
Түүнчлэн энэ үеэр ахмадуудын төлөөлөл санал сэтгэгдлээ хуваалцаж, “Цар тахлын амаргүй цаг үед ахмадуудаа хүлээн авч, халдвар хамгааллын дэглэм баримтлан, төрдөө мартагдахааргүй ажиллаж, амьдарч буйг маань сануулсан сайхан үйл явдал боллоо” хэмээн хэлж байсан юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …