УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2021.10.01/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Нээлтийн эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
- Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн.
- Тиймээс Засгийн газар тууштай, тогтвортой ажиллах шаардлагатай
- Covid-19 халдвар олон сөрөг нөлөөг дагуулсан ч шинэ боломжуудыг нээж өгсөн. Түүний нэг нь цахим хурал, худалдаа, ажил эрхлэлт өмнө нь байгаагүй өргөн хүрээг хамарлаа.
- Одоо үүнийг технологийн шинэ дэвшилттэй уялдуулан тогтмол хэрэглээ болгож чадвал бид цахим үндэстэн болох зорилт руу нэг алхам ойртоно гэсэн үг.
- Цар тахлыг хорио, хязгаарлалтаар бус иргэн бүрийн хариуцлага, төр засгийн манлайлал буюу хамтын хүчээр даван туулна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно.
- Саяхан шатахууны хомсдол үүсч, нийгэмд бухимдал үүсгэлээ. Үүнд хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ажил хариуцсан хүмүүс ажлаа хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой.
- Дөнгөж сэргэж буй эдийн засагт дусал залгаж, улмаар сүүлийн 30 жилийн гажиг тогтолцоог засахын тулд бодлогын реформ хэрэгжүүлнэ.
- Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус ажлын байраар хангана.
- Халамжаас хөдөлмөрт шилжих, авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэнэ.
- Юуны өмнө авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж төрийн хүнд суртлыг халах зорилтыг хэрэгжүүлнэ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …