Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ "Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүд танхимаар хуралдаж эхэллээ. 2022 оны улсын төсвийг хэлэлцэн батлахаас эхлээд нэн чухал олон шийдвэрүүдийг гаргаж хичээж зүтгэж ажиллахыг биднээс цаг үе шаардаж байна. УИХ-ын гишүүн бүр тодорхой хуулийн төсөл хариуцаж ажиллаж байгаа учраас гишүүд хариуцсан хуулийн төслөө батлуулахын төлөө хичээн ажиллаж сонгогч нартаа тайлагнах чиглэл өгч байна. Цар тахлын эрсдэлийн цаг үеийг даван туулж сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь намрын чуулганы нэн тэргүүний зорилт байх болно. УИХ-ын 74 гишүүнээс тав нь өвчтэй байна. Ирвэл зохих 69 гишүүнээс 54 нь ирснээр чуулганы ирц 74.3 хувь болж нээлтээ хийж байна.
Энэ удаагийн чуулганд парламентын гишүүд коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ өгч танхимаар хуралдаанд оролцоно" гэдгийг онцлон хэллээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …