Өнөөдөр БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, боловсролын салбарын мэргэжилтнүүд Эрдэнэт хотод ажиллалаа. БШУ-ны дэд сайд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 1-р сургуулийн барилгын өргөтгөл, 27-р цэцэрлэгийн үйл ажиллагаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. Энэ удаагийн ажлынх нь зорилгын талаар ШУТИС-ийн захирал Б.Очирбатаас тодруулахад: “Бид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн их дээд сургуулийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Дархан, Эрдэнэт хотод ажиллаж байна. Манай ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургуулийг хотхоноор хөгжүүлэх талаар боловсролын яамныхантай миний бие харилцан санал бодлоо солилцсон. Манай ШУТИС хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг. Тиймээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Энэ сургууль орон нутагт бие даасан том сургууль болон хөгжих нь гарцаагүй. Тэгэхээр тус сургуулийн хэмжээнд тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элссэн оюутны тоо цөөхөн байна. Нөгөө талаар хичээлийн байрны хүрэлцээ хангамж тааруу байна. Мэргэжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хангалтгүй хэрэгжиж байна. Энэ бүхэнтэй танилцсанаар цаашид орон нутгийнхаа сургуулиудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Цаашид төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулаад манай сургуулийн зүгээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр шинээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг ирэх оны хичээлийн жилээс нээнэ. Төв сургуулиас орон нутгийн сургуулиудад боломжтой хөтөлбөрүүдийг шилжүүлэх, элсэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгой бодлого барьж ажиллана гэв. Т.БАТЧУЛУУН
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …