Уул уурхайн ижил төстэй компаниуд уурхай хаагдсаны дараа нөхөн сэргээлт хийдэг бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалах ажлыг үйлдвэрлэлтэйгээ хослуулан гүйцэтгэж байна. Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс голлох үүрэг гүйцэтгэдэг. “Эрдэнэтийн-Овоо” ордыг ашиглах явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах, тэтгэн сайжруулах зорилгоор дахин ашиглагдахгүй хоосон чулуулгийн овоолгууд дээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг Эрдэнэт үйлдвэр мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар хийж ирсэн. Ил уурхайн хоосон чулуулгийн 3 дугаар овоолго дээр 38.2 га талбайд нөхөн сэргээлт хийснээр одоо зургаан төрлийн 53 мянган мод ургаж байна. Мөн дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааны хүрээнд “Ногоон төгөл”, Баян-Өндөр уулыг нөхөн сэргээх, моджуулах төсөл хэрэгжүүлж, ховордсон ан амьтдыг өсгөн үржүүлж нутагшуулж байна. “Ногоон төгөл”-ийн талбайд нийт 24 төрлийн 14677 мод тарьж ургуулсан бөгөөд усалгааны иж бүрэн систем суурилуулжээ. Харин Орхон аймгийн тусгай хамгаалалттай Баян-Өндөр ууланд шинэс, улиас, голт бор, монос, үхрийн нүд, гүйлс зэрэг 2000 орчим мод тарьж, арчлан ургуулж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгалийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор 10 жилийн өмнөөс байгаль орчны мэргэжлийн байгууллага “Амьтан Асралт” ХХК-тай хамтран Төв аймгийн Хустайн нуруунаас бугын 10 илий анх авчирч нутагшуулсан нь одоо 140 гаруй толгойд хүрчээ. Мөн Булган аймгийн “Сайхан”, Завхан аймгийн “Яруу”, “Отгон” сумаас тарвага авчирч нутагшуулсан нь 300 гаруй болж өсөөд байна.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …