Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ. Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …