Covid-19 халдварын үед цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон одоо хэрэгжиж байгаа журамд өөрчлөлт оруулах талаар Улсын онцгой комисс өнөөдөр /2021.09.27/ хуралдлаа. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Сургууль, цэцэрлэгийн хичээл танхимаар орж байгаа энэ үед томуугийн халдварын тархалт ихэссэн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн нөхцөл байдлын талаар арга хэмжээ авах талаар хэлэлцлээ. Цар тахлын нөхцөл вирус мутацид орсноор улам хүндэрч байна. Эрдэмтэн, судлаачид ч хөл хорионоос илүү дасан зохицож амьдрах нь чухал хэмээсэн. Аливаа хүндрэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвараар өвдсөн иргэдийн биеийн байдлыг онцгой анхаарч ажиллах талаар ярилцсан. Үүнээс гадна хил гаалийн асуудалтай холбоотой Алтанбулаг болон боомтуудаар орж ирэх ачаа барааны асуудалд анхаарах, халдварын нөхцөлд хэрэгжиж байгаа хууль, журмын талаар хэд хэдэн зохицуулалтыг хийсэн. Хөл хорио тогтоох талаар иргэд олноор асууж байна. Гэхдээ бид нөхцөл байдлыг харгалзаж дархлаажуулалтад иргэд идэвхтэй хамрагдаж, хөл хорио тогтоохгүй байхаар зохицуулалт хийхээр болсон.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …