СХД-ийн ИТХ, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр орон нутгийн хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, урьдчилан сэргийлэх талаар санал солилцсон юм.
Энэ үеэр СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар “Дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага, зөвлөмжийг СХД-ийн ИТХ, ЗДТГ цаашдын үйл ажиллагаандаа тусгана” гэдгийг онцолсон юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …