НМХГ-аас “Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд хийсэн шөнийн хяналт шалгалт”-ын талаар мэдээлэл хийж байна. Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дараах байгууллагыг хамруулжээ. Үүнд:
- Хүнсний худалдааны 241
- ресторан зоогийн газар 139,
- зочид буудал, дэн буудал 19
- баар 36
- тоглоомын газар 2
- бусад 51, нийт 488 аж ахуй нэгж, иргэний үйл ажиллагаанд тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 15-ны өдрүүдэд шөнийн шалгалтыг хийжээ.
Шалгалтаар 134 зөрчил илрүүлсний 67,9 хувийг нь арилгуулсан байна. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээгүй, цаг хэтрүүлсэн, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 байгууллагын үйл ажиллагааг зогсоож, 5 ААН-д гурван сая төгрөгийн торгууль оногдуулжээ.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:
-вакцины хоёр тунд хамруулаагүй ажилтан ажиллуулж, иргэдэд үйлчилсэн
-халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай газар байршуулаагүй
-бөөгнөрөл үүсгэсэн
-механик агааржуулалтын хэвийн ажиллагааг хангаагүй
-нийтийн хоолны газрууд ширээ хоорондын зайг 2 метрээс ойр байршуулсан зэргийг дурдлаа.
Он гарснаас өчигдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нийт 70428 газар шалгалт хийсэн бөгөөд 7503 зөрчлийг илрүүлсний 57,6 хувийг арилгуулжээ. 98 аж ахуй нэгжид зөвлөмж хүргүүлэн, улсын байцаагчийн 91 албан шаардлага хүргүүлжээ.
НМХГ-аас ААН, байгууллагуудад хэрхэн ажиллах талаар зөвлөмжүүд хүргүүлсэн бөгөөд зөрчвөл торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв.
Ихэнхдээ вакциндаа бүрэн хамрагдаагүй хүн ажиллуулсан, хүнд үйлчилсэн, хүний тоо хэтрүүлсэн зэрэг зөрчил илэрчээ.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …