Жонс Хопкинсын их сургуулийн статистик мэдээллээр АНУ-д Ковид-19 өвчнөөр нийт 600,012 хүн нас барж, халдварын тохиолдол 33.5 саяд хүрээд байна. Нас баралт болон халдварын тохиолдлоор тус улс дэлхий дахинд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм.
Бразилд 488 мянга, Энэтхэгт 377 мянган хүн нас барсан бөгөөд нас баралтын түвшнээр хоёр, гуравдугаарт орж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ирэх долоодугаар сарын 4-н гэхэд нийт насанд хүрэгчдийн 70 хувийг вакцинжуулах тухай зорилт амжилтгүй болж магадгүй гэж үзэж байна. Учир нь вакцинжуулалтын хурд удааширсан ба өнгөрсөн дөрөвдүгээр сард хоногт 4 сая хүнийг дархлаажуулалтад хамруулж байсан бол өнөөдрийн байдлаар хоногт 1 сая хүн вакцин хийлгэж байгаа гэнэ.
Одоогоор тус улсад 173 сая буюу зорилтот бүлгийн 52 хувь нь дор хаяж нэг тун вакцинд хамрагдаад байгаа аж. Мөн 43 хувь буюу 144 сая хүн вакцины бүрэн тундаа хамрагдсан гэж Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Өнгөрсөн өвөл АНУ-д нэг сарын дотор нас баралт 300 мянгаас 400 мянга болж, 100 мянгаар нэмэгдэж байсан бол вакцинжуулалт эхэлснээс хойш нас баралт 500 мянгаас 600 мянга болоход дөрвөн сарын хугацаа өнгөрчээ.
Эх сурвалж: ВВС
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …