Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь гурван жилийн өмнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд “Баялгийн үр шимийг ажилтан бүрд” уриатайгаар компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилж эхэлсэн билээ.
Жил гаруй үргэлжилж буй цар тахлын улмаас улс орны эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд байгаа ч “Ачит-Ихт” ХХК нь давуу эрхийн хувьцаа эзэмшигч ажилчдадаа 11 дэх улирлын ногдол ашгаа хугацаанд нь хуваариллаа.
Давуу эрхийн хувьцаа нь жилийн 30 хувийн баталгаат хүүтэй, улирал бүр ногдол ашиг хүртээдэг бөгөөд баялаг бүтээж буй ажилтнуудаа санхүүгийн нэмэлт орлоготой болгож буй арга хэмжээ юм.
“Ачит Ихт” ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 220 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамжийг цагт нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд давуу эрхийн хувьцаа гаргаснаараа үндэсний томоохон компаниудад сайн жишиг болж, өндөр өгөөжтэй ногдол ашгийг ажилтнууддаа хүртээх боломжтойг харууллаа.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …