Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтан агентлагийн нэрэмжит тугийг “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээн авсан билээ. Харин өнөөдөр нэрэмжит тугийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, "Эвт гурван тулгуур" ТББ-ын тэргүүн С.Бямбасүрэн нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Мөн “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчныг нэмэгдүүлье” уриан дор зургаан чиглэлийн хүрээнд хийгдсэн ажил, арга хэмжээг тайлагнасан юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8349 хүн амьдардаг бөгөөд насны ангилалаар 41-50 насны иргэд хамгийн их хувийг эзэлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аялуулах найман сарын хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зургаан чиглэлийн хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.
Чиглэл 1: ЕБС-ийн болон СӨБ-ийн удирдах ажилтнуудад зориулан хөгжлийн бэрхшээлийн талаарх болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургах хандлагын талаарх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах /ХБХХЕГ-тай хамтын ажиллагаатай/
Чиглэл 2: ЕБС-ийн болон СӨБ-ийн удирдах ажилтнуудад зориулан хөгжлийн бэрхшээлийн талаарх болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургах хандлагын талаарх сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах /ХБХХЕГ-тай хамтын ажиллагаатай/
Чиглэл 3: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8,9,11 дүгээр зүйл, “Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS 5682:2006”, “Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар MNS 6056:2009”-ыг баримтлан Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
Чиглэл 4: Дүүргийн төрийн болон үйлчилгээний газруудад дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ хийж стандарыг хангуулах
Чиглэл 5: Хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагчид болон тэдний гэр бүлд чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах
Чиглэл 6: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар ААНБ-тай хамтран нэг цэгт бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн бараа нийлүүлэх зохион байгуулалтад оруулах
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …