Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ, “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо” хамтран
- “СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ”,
- “ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ”
хос сургалтыг 2021 оны 6 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд онлайн “ZOOM” аппликейшн ашиглан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулах гэж байна.
Тус сургалт дараах хоёр хэсэгтэй бөгөөд суралцагч хоёр сургалтын аль нэгт, эсхүл хоёуланд нь хамрагдах боломжтой.
Соёлын аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:
2021.06.02-08-ны ажлын өдрүүдэд 10:00-13:10 цагийн хооронд
Түүхэн аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:
2021.06.02-08 ны ажлын өдрүүдэд 14:00-17:10 цагийн хооронд
Хамрах хүрээ:
•Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагчаар 1-ээс дээш жил ажилласан байх;
•Улаанбаатар хот, орон нутгийн музейн хөтөч тайлбарлагчид, зохион байгуулагчид, орон нутгийн соёлын өвийн ажилтнууд. /Амжилттай хамрагдсан суралцагчдад гэрчилгээ олгоно/
Доорх холбоосоор 2021.05.31-ний өдөрт багтаж бүртгүүлнэ үү.
(Хоёр сургалтад хоёуланд нь хамрагдах бол тус бүрийн холбоосоор бүртгүүлнэ үү.)
Соёлын аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:
https://docs.google.com/…/1FAIpQLSdwoYW8e89…/viewform…
Түүхэн аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт:
https://docs.google.com/…/1FAIpQLScTOwi9tsq…/viewform…
Тодруулах зүйл байвал доорх утсаар холбогдоно уу.
99168741, 96647818, 99589881
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …