Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог бөгөөд манай улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг байна. Гэвч санхүүгийн байдлаас, мөн ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан юм. Харин энэ байдалд гэрэл гэгээг авчирж, Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачлагаар хүүхдүүдэд энэхүү хүнд хэцүү ажилбар бүхий мэс заслыг хийж эхэлсэн байдаг.
Эл хагалгааг хийхэд маш их ур чадвар, цаг хугацаа шаарддагаас гадна зардал өндөр байдаг. Мэс засалд орохоор түгээмэл зорьдог БНХАУ-д 40-60 сая, Туркт 65-80 сая, Тайландад 50-100 сая, БНСУ-д 80-240 сая төгрөгөөр хийгддэг энэхүү томоохон мэс засалд дотооддоо хамгийн хямдаар орох боломжтой байгаа ч тэр болгон энэ мэс засалд орох боломж айл бүрийн хүүхдэд байдаггүй.
Тиймээс Б.Болдсайхан эмчийн санаачлагаар яг нэг жилийн өмнөөс “Зүрх мартахгүй” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш элэг нэгт Монголчууд хандивын гараа сунгаж, аж ахуй нэгжүүд ч нэгдэж байгаагаа илэрхийлээд байгаа. Эдгээрээс энэ удаад Швед дэх Монгол ээжүүдийн явуулж буй хандивын аяны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Швед дэх монгол ээжүүд бяцхан хүүхдүүдэд амьдрал бэлэглэх аянаа үргэлжлүүлсээр байна
Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй бахархам явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Цөөхөн хэдэн Монголчууд маань бяцхан зүрх бүхний төлөө гараа сунгаж чаддагт юун түрүүнд талархая. Ажил, амьдралын шаардлагаар гадны орныг зорьж байгаа олон сайхан Монголчууд бий. Тэд маань сайн үйлсийн төлөө ямагт нэгдэж, дуу хоолой, сэтгэл зүрхээ бусдын сайн сайхны төлөө зориулж чадаж байгаа нь үнэхээр бахархууштэй юм.
Дээр дурьдсанчлан Б.Болдсайхан эмчийн санаачилсан “Зүрх мартахгүй” хандивын аяныг Швед дэх Монгол ээжүүд дэмжин амжилттай зохион байгуулжээ. Тэд 18-хан хоногийн дотор нийт 120,000 кр (11600€) цуглуулж Монголын зүрх мартахгүй төслийн дансанд шилжүүлсэн юм.
Тодруулбал, Швед дэх Монголчууд нэгдэж 8 хүүхдэд зүрхний мэс ажилбарын зардлын 25 хувийг цуглуулж чадлаа. Үлдсэн 75 хувийг ЭМД сангаас гаргах зохицуулалттай юм байна. Уг хандивын аянд нийт 800 гаруй Монголчууд, 23 аж ахуй нэгжүүд нэгджээ.
Өөрөөр хэлбэл, Шведэд үйл ажиллагаа явуулдаг Монгол компани, ресторан болон монгол ажилчидтай олон гайхалтай байгууллагууд хандивын гараа сунгажээ. Монголчууд хүүхдийн төлөө, бусдад амьдрал бэлэглэхийн төлөө нэгдэж чаддаг гэдгийг Швед дэх монгол ээжүүдийн хандивын бүхий л үйл ажиллагаанаас харж болно.
https://www.facebook.com/groups/271830971101084
Тэд зөвхөн “Зүрх мартахгүй” хандивын аянд нэгдсэн юм биш. Өнгөрсөн хугацаанд сайн үйлсийн төлөө тууштай зүтгэж, олон сайхан ээж, хүүхдүүдэд хандив тусламжийг үзүүлж чадсан юм.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …