О.Цогтгэрэл даргатай АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулгад УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг 81.06% буюу нийт 43,994 хүний санал авч ялалт байгууллаа.
Түүнтэй УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар өрсөлдсөн юм. Бас нэгэн нэр дэвшигч байсан нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. Тэрбээр өнөөдөр уг санал хураалтыг дүрмийн бус хэмээн үзэж буйгаа мэдэгдэн, нэрээ татсан юм.
Өнөөдөр 22:30 цагт М.Тулгат даргатай АН-аас цахим сонгуулийн дүнгээ танилцуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм.
АН хоёр тусдаа дотоод сонгууль явуулж буй бөгөөд хоёр талаас гарч ирсэн нэр дэвшигчийн алийг нь сонгуульд оролцуулах, эсвэл хоёуланг нь бүртгэхгүй байх уу гэдэг асуудал маргаантай хэвээр байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн. Энэ ажиллагаа хуульд заасны дагуу гурав хоног үргэлжилнэ.
Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссаны дараа нам, эвсэл нь гурав хоногт багтаан нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол гаргах юм.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …