Коронавирусийн өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан Киприйн эрх баригчид хоёр долоо хоногийн хөл хорио тогтоож байна. Аралд үйлдвэрийн барааны бүх дэлгүүр, зугаа цэнгээний газар, театр, үсчин, гоо сайхны салоныг хааж байна. Түүнчилэн иргэд хоногт нэг удаа л гэрээсээ гарч болох гэнэ. Тийнхүү Кипрт цар тахлын үед хамгийн хатуу хөл хорио тогтоож байна. Энэ нь дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 9-ний өдрүүдэд үргэлжилэх юм. Энэ хугацаанд хөл хорих цаг 21 цагаас өгөөний 05 цаг хүртэл үргэлжилэх аж. Хуримын болон оршуулгын арга хэмжээнд арваас илүүгүй хүн оролцож болох гэнэ. Тусгай дугаарт СМС илгээснээр хоногт ганцхан удаа л гэрээсээ гарахыг арлын оршин суугчдад зөвшөөрөх ажээ. Ингэхдээ ажилдаа явах, эмчид үзүүлэх нь үүнд хамаарагдахгүй юм. Аралд коронавирусийн өвлөл ихсэж байгааг Киприйн эрх баригчид тэмдэглэж байна. Ялангуяа британийн штамм онцгой их тархаж байгаа ажээ.
More from Нийгэм
ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АВРАХ АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Баянзүрх дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж БНСУ-ын Үндэсний аврах албатай хамтран ажиллахаар боллоо. …
“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮДЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг зохион байгуулдаг. …
УРД ШӨНӨ ОРСОН ЦАСНААС ҮҮДЭН ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 6 байгууллага 28 техник хэрэгсэл, 260 хүний бүрэлдэхүүнтэй бэлэн байдлыг ханган ажиллаж авто замын зорчих …